Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 7 дугаар сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 08 сар 11. 07 цаг 53 минут
VI. Нийгмийн халамж 2020 оны 7 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 16773 хүнд 4 003.3 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, халамжийг олгосон байна. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчдын 15.5 хувь буюу 2 605 хүн 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүдэд 110.8 сая төгрөг, 5.2 хувь буюу 879 жирэмсэн эмэгтэйчүүдэд 17.2 сая төгрөг , 11.1 хувь буюу 1876 иргэнд нийгмийн халамжийн тэтгэмжийг 946.9 сая төгрөг, 4.6 хувь буюу 788 иргэнд халамжийн тэтгэврийг 1 320.5 сая төгрөг, 26,7 хувь буюу 4493 иргэнд алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг 603.0 сая төгрөг, 15.5 хувь буюу 2611 нь насны хишигт 454.0 сая төгрөг, 18,4 хувь 3051 иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 327.9 сая төгрөгийг зарцуулжээ. VII. Нийгмийн даатгал Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны 7 сарын байдлаар 19 337.2 сая төгрөг, зарлага 19 929.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 1 912.3 сая төгрөгөөр буюу 10.9 хувиар, зарлага 2 966.1 сая төгрөг буюу 17.5 хувиар тус тус өсчээ. Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2020 оны 7 сарын байдлаар 9836 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 2107 хүн буюу 21.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3874 хүн буюу 39.3 хувь нь төсөвт байгууллагаас, 3855 хүн буюу 39.1 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсөвт байгууллагын даатгуулагч өсч, аж ахуй нэгж байгууллага даатгуулагч, сайн дурын даатгуулагч буурсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2020 оны 7 сарын байдлаар 19 926.8 сая төг болж, үүний 84.4 хувийг өндөр настны, 9.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 2.7 хувийг тэжээгчээ алдсаны, 3.1 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.
Дэлгэрэнгүй

"Хөдөлмөрийн дутуу ашиглалтын судалгаа"-ны явцын хяналтыг ҮСХ-ноос хийлээ.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 27. 10 цаг 06 минут
"Хөдөлмөрийн дутуу ашиглалтын судалгаа"-ны мэдээлэл цуглуулалтын явцыг орон нутагт шалгах хяналтын удирдамжийн дагуу ҮСХ-ны Хүн ам, нийгмийн Статистикийн газрын дарга А.Амарбал, АХСА-ны ахлах статистикч Э.Гантуяа, статистикч Б.Уламбадрах нарын бүрэлдэхүүнтэй хяналтын багийнхан 2020 оны 7 сарын 24, 25-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Статистик мэдээ мэдээллийн ном хандивлалаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 27. 10 цаг 02 минут
Аймгийн Засаг даргын 2020 оны 01 тоот захирамжаар "Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулах жил"болгон заралсантай холбогдуулан нийгмийн идэвхитэй Залуусын тохижуулсан Бүжгийн талбайд 100,000₮, Бүжгийн талбай болон Залуусын төгөлд Статистикийн мэдээллээ иргэдэд хүргэх зорилгоор Эмхэтгэл, танилцуулга, брошуруудаас хандивлалаа. Мөн цаашид сар бүр тоон мэдээллээ хэвлэн номын санг баяжуулахаар боллоо. Иргэд та бүхэн салхилангааа Статистик мэдээллээ авах боломжтой боллоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 6 дугаар сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 07 сар 10. 09 цаг 00 минут
Дундговь аймаг дахь Цагдаагийн газар нь 2020 оны 06 дугаар сард иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 813 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 151 гомдол, мэдээллээр буюу 15.6 хувиар хүлээн авсан гомдол, мэдээллийн тоо буурсан байна. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 40 буюу 35.4 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 29 буюу 25.6 хувь нь хулгайлах гэмт хэрэг, 10 буюу 8.8 хувь нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд байгаа бөгөөд эдгээр гэмт хэргүүд нийт хэргийн 70.0 хувийг эзэлж байна. Нийт гэмт хэргийн гаралт өсөхөд , хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.2 дахин, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өмнөх оны үеэс 10 дахин өссөн нь шууд нөлөөлсөн байна. Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 277.5 сая төгрөгийн хохирлын 162.6 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 58.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 31.1 пунктээр өссөн. Тайлангийн хугацаанд 30 сая төгрөгний эд хөрөнгө битүүмжилсэн байна. Гэмт хэргийн улмаас 112 иргэн хохирч, 1 хүн нас барж, 52 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хохирсон хүний тоо 2.6 хувиар, гэмтсэн хүн 79.3 хувиар өсч, нас барсан хүний тоо 50 хувиар буурсан байна. Гэмт хэрэгт нийт 78 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 холбогдогчоор буюу 39.3 хувиар өссөн үзүүлэлт байна. Нийт гэмт хэрэгт холбогдогчийн 7 буюу 8.9 хувь нь эмэгтэй хүн, 18 хүртэлх насны холбогдогч байхгүй,12 буюу 15.4 хувийг хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 дахин өсч, эмэгтэй холбогдогчийн тоо 22.2 хувь тус тус буурсан байна.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 07 сар 10. 01 цаг 27 минут
Дундговь аймгийн нийт хүн ам 47104, өрхийн тоо 14212 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 2.4 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 4.6 пунктээр нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд өндөр байсан, шилжилт хөдөлгөөн саарсантай холбоотой юм. Нийт хүн амын 50.3 хувийг эрэгтэйчүүд, 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хүн амын ердийн хөдөлгөөний өөрчлөлтөөс шалтгаалан 25-аас дээш насанд суваргын хэлбэр өөрчлөгдөж байна. Тухайлбал: 2010 оны суваргын суурь 0-4 насанд өргөн байгаа нь 2007-2009 онд төрөлт нэмэгдсэнтэй холбоотой бол 2020 оны суваргын суурь мөн өргөн байгаа нь 2015-2019 онд төрөлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Хүн ам ерөнхийдөө залуужих хандлагатай байгаа нь суваргаас харагдаж байна.
Дэлгэрэнгүй

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛИЙГ БЭЛТГЭН ГАРГАЛАА.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 09 цаг 44 минут
Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2019 онд /оны үнээр/ нийт 10445.5 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 12.0 хувиар буюу 515.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Дээрх өсөлтөнд уул уурхай олборлох аж үйлдвэр 26.3 хувиар, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж үйлдвэрлэл 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, өсөлтийн хувийг Зураг.1-д харууллаа. Мөн тухайн онд өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.1 хувиар өссөн байна. 2019 оны байдлаар аж үйлдвэрийнйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 43.6 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж, 44.1 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 12.3 хувийг боловсруулах аж үйлдвэр тус тус эзэлж байна. Үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг сүүлийн 3 жилээр харууллаа. Зураг.2-т Аж үйлдвэрийн салбарын сүүлийн 3 жилийн бүтцийн өөрчлөлтийг дэд салбаруудаар харууллаа. 2019 оны салбарын бүтцийг өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 12 хувь болж 1 пункаар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн үйлдвэрийн салбар 44 хувь болж 4 пунктаар буурсан бол уул уурай олборлох салбар 44 хувь болж өмнөх онтой харьцуулбал 5 пунктаар өссөн байна.
Дэлгэрэнгүй

2020 ОНЫ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТАЙЛАНГ АЙМГИЙН ТООЛЛОГЫН КОМИССТ ТАНИЛЦУУЛЛАА

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 09 цаг 18 минут
2020 оны 6 сарын 30-нд аймгийн Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн комиссын тайлангийн хурал боллоо. Тус тайлангийн хурлаар Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн комиссын дарга О.Бат-Эрдэнэ тооллогын хууль эрх зүй, зохион байгуулалт, үр дүнгийн талаар, Түр товчооны дарга Б.Энхтуяа хураангуй тайланг танилцуулж, хуралд Аймгийн комиссын дарга, гишүүд, Түр товчооны гишүүд оролцлоо. Комиссын гишүүдээс сонирхсон асуултанд Түр товчооны гишүүд хариулт өгөв. Мөн гишүүдэд тооллогын хураангуй тайлан, брошурууд тараалаа.
Дэлгэрэнгүй

2019 оны Аж үйлдвэр, барилгын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 08 цаг 47 минут
Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2019 онд /оны үнээр/ нийт 10445.5 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 12.0 хувиар буюу 515.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Дээрх өсөлтөнд уул уурхай олборлох аж үйлдвэр 26.3 хувиар, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж үйлдвэрлэл 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 2019 оны байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 43.6 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж, 44.1 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 12.3 хувийг боловсруулах аж үйлдвэр тус тус эзэлж байна. Үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг сүүлийн 3 жилээр харууллаа. Зураг.2-т Аж үйлдвэрийн салбарын сүүлийн 3 жилийн бүтцийн өөрчлөлтийг дэд салбаруудаар харууллаа. 2019 оны салбарын бүтцийг өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 12 хувь болж 1 пункаар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн үйлдвэрийн салбар 44 хувь болж 4 пунктаар буурсан бол уул уурай олборлох салбар 44 хувь болж өмнөх онтой харьцуулбал 5 пунктаар өссөн байна.
Дэлгэрэнгүй

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.08.12-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2190
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ