Оны шилдгүүдээ шалгарууллаа.

Нийтэлсэн: 2021 он 01 сар 02. 06 цаг 51 минут
Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн Мэргэжилтэн Г.Ариунжаргал, судлаач Н.Тамжидмаа нар байгууллага хамт олноо манлайлан ажилласныг үнэлэн “2020 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар тодруулан шагнаж урамшууллаа. Хэлтсийнхээ хамт олон болон шилдэг ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж илүү ихийг бүтээхийг ерөөе.
Дэлгэрэнгүй

2020 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогын хяналтаар ажиллалаа.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 30. 12 цаг 42 минут
Дундговь аймагт мал, тэжээвэр амьтдын тооллого 12 сарын 16-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хяналтыг аймгийн мал тооллогын комисстой хамтран зохион байгуулж байна. Аймгийн мал тооллогын комиссын гишүүд 2020 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн ажлын 7 хэсэгт гарч, тооллогын хугацаанд сумдын мал тооллогын ажлын бэлтгэл зохион байгуулалт, малыг тооллогод бэлэн байлгаж байгаа эсэх, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолж бүртгэлжүүлэх болон тавиул алдуул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогод орхигдуулахгүй байх зэрэгт хяналт тавин ажилсан. Мөн холбогдох заавар зөвлөмжийг өгч, гарч буй алдаа дутагдлыг газар дээр нь арилгах арга хэмжээ авч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Сумдын Статистик хариуцсан мэргэжилтэн, Багийн Засаг дарга нарт цахим сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 17. 08 цаг 07 минут
2020 оны 12 сарын 15-нд жилийн эцсийн мал тэжээвэр амьтдын тооллого зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Сумдын Статистик хариуцсан мэргэжилтэн, Багийн Засаг дарга нарт цахим сургалт зохион байгууллаа. Сургалтаар тооллогын зохион байгуулалт, маягтад оруулсан өөрчлөлт зэрэг мэдээллээс гадна Аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Б.Саруулцэцэг тооллогын үед хэрхэн халдвар, хамгааллын дэглэм сахиж ажиллах талаар зөвлөмж өгсөн юм. Сумдын ажилтнууд сургалтанд 90 хувийн ирцтэй оролцлоо. Манай аймгийн хувьд Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 сарын 16-наас эхлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах юм.
Дэлгэрэнгүй

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2020 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН КОМИСС ХУРАЛДЛАА.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 17. 08 цаг 00 минут
Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссыг Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулан Татварын хэлтэс, Мал эмнэлгийн газар Эрүүл мэндийн газрын дарга нарыг нэмэн өргөтгөж, шинэчлэн томиллоо. Комиссын хурлаар Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг 2020 оны 12 дугаар сарын 16-наас нэгэн зэрэг эхлүүлэхээр болсон бөгөөд аймгийн нийт малчин өрхийн 50 орчим хувь нь оторт яваа, мөн цар тахлын халдвар дэгдсэн энэ онцгой нөхцөлд сумдад тооллогыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж, чиглэл бүхий Засаг даргын албан тоот, Засгийн газрын тогтоол, ҮСХ-ны тушаал, зөвлөмжийг хүргүүлж, Сумдын удирдлагууд, Статистик хариуцсан ажилтнууд, Багийн Засаг дарга нарт цахим сургалт зохион байгуулах чиглэл өглөө. Аймгийн комиссын бүрэлдэхүүн бүхий хяналтын тооллогын ажлын хэсгийг отрын бүсэд 4 чиглэлд, сумдад 3 чиглэлд нийт 7 чиглэлд хяналт хийж ажиллуулахаар боллоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 11 дүгээр сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 12 сар 11. 13 цаг 30 минут
ХХҮГазрын 2020 оны 11 сарын мэдээгээр нийт 502 хүн ажлын байранд зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 120 хүнээр буурсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд ХАА, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 10.6 хувь, боловсруулах үйлдвэрт 0.8 хувь, цахилгаан эрчим хүч, хий, уур агааржуулалт 0.4 хувь, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 4.4 хувь, боловсролын салбарт 7.2 хувь, үйлчилгээний бусад салбарт 43.6 хувь, хүний эрүүл мэнд нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 4.0 хувь, төрийн удирдлага ба батлах хамгаалах үйл ажиллагааны салбарт 8,8 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт 1.2 хувь, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт 1.8 хувь, санхүү болон даатгалын үйл ажиллагааны салбарт 1.4 хувь, бөөний ба жижиглэнгийн худалдааны салбарт 1.6 хувь нь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 263 нь буюу 52.3 хувь нь эмэгтэйчүүд байна.
Дэлгэрэнгүй

"АВЛИГАГҮЙ ДУНДГОВЬ ХӨГЖИНӨ" УРИАЛГАД НЭГДЛЭЭ.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 09. 03 цаг 25 минут
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигагүй нийгмийн төлөө "Авлигагүй Дундговь хөгжинө" уриалгад манай хэлтэс нэгдэж, Авлигын Статистик тоо мэдээллээр инфографик хийлээ.
Дэлгэрэнгүй

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭН ХУГАЦААНД СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН АЖИЛЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 28. 07 цаг 08 минут
Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд тус хэлтсийн ажилчид Судалгаа, шинжилгээний бүлэгт томилогдон цаг үеийн тоо, мэдээлэл, инфографикийг гарган Аймгийн онцгой комиссыг шуурхай мэдээллээр ханган, шуурхай штабт хариуцлагатай жижүүр хийх, хяналтын постонд жижүүрлэх зэргээр тодорхой үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Дундговь аймгийн гэмт хэргийн инфографик

Нийтэлсэн: 2020 он 11 сар 20. 12 цаг 18 минут
ДУНДГОВЬ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭЛЭЛ 2020 ОНЫ 10 САРЫН БАЙДЛААР /ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛСНААР
Дэлгэрэнгүй

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2021.02.24-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1550
Хонины мах,               кг 8000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 2500
Цагаан будаа,             кг

2580

Шингэн сүү./үхэр/          л 3500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1500
Бензин, А-92,              литр 1560
Дизелийн түлш,          литр 2230
Боодолтой өвс        боодол 14000

            



        ЭНД ДАРНА УУ