ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 07 сар 10. 01 цаг 27 минут
Дундговь аймгийн нийт хүн ам 47104, өрхийн тоо 14212 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 2.4 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 4.6 пунктээр нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд өндөр байсан, шилжилт хөдөлгөөн саарсантай холбоотой юм. Нийт хүн амын 50.3 хувийг эрэгтэйчүүд, 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хүн амын ердийн хөдөлгөөний өөрчлөлтөөс шалтгаалан 25-аас дээш насанд суваргын хэлбэр өөрчлөгдөж байна. Тухайлбал: 2010 оны суваргын суурь 0-4 насанд өргөн байгаа нь 2007-2009 онд төрөлт нэмэгдсэнтэй холбоотой бол 2020 оны суваргын суурь мөн өргөн байгаа нь 2015-2019 онд төрөлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Хүн ам ерөнхийдөө залуужих хандлагатай байгаа нь суваргаас харагдаж байна.
Дэлгэрэнгүй

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛИЙГ БЭЛТГЭН ГАРГАЛАА.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 09 цаг 44 минут
Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2019 онд /оны үнээр/ нийт 10445.5 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 12.0 хувиар буюу 515.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Дээрх өсөлтөнд уул уурхай олборлох аж үйлдвэр 26.3 хувиар, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж үйлдвэрлэл 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, өсөлтийн хувийг Зураг.1-д харууллаа. Мөн тухайн онд өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.1 хувиар өссөн байна. 2019 оны байдлаар аж үйлдвэрийнйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 43.6 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж, 44.1 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 12.3 хувийг боловсруулах аж үйлдвэр тус тус эзэлж байна. Үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг сүүлийн 3 жилээр харууллаа. Зураг.2-т Аж үйлдвэрийн салбарын сүүлийн 3 жилийн бүтцийн өөрчлөлтийг дэд салбаруудаар харууллаа. 2019 оны салбарын бүтцийг өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 12 хувь болж 1 пункаар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн үйлдвэрийн салбар 44 хувь болж 4 пунктаар буурсан бол уул уурай олборлох салбар 44 хувь болж өмнөх онтой харьцуулбал 5 пунктаар өссөн байна.
Дэлгэрэнгүй

2020 ОНЫ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТАЙЛАНГ АЙМГИЙН ТООЛЛОГЫН КОМИССТ ТАНИЛЦУУЛЛАА

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 09 цаг 18 минут
2020 оны 6 сарын 30-нд аймгийн Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн комиссын тайлангийн хурал боллоо. Тус тайлангийн хурлаар Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн комиссын дарга О.Бат-Эрдэнэ тооллогын хууль эрх зүй, зохион байгуулалт, үр дүнгийн талаар, Түр товчооны дарга Б.Энхтуяа хураангуй тайланг танилцуулж, хуралд Аймгийн комиссын дарга, гишүүд, Түр товчооны гишүүд оролцлоо. Комиссын гишүүдээс сонирхсон асуултанд Түр товчооны гишүүд хариулт өгөв. Мөн гишүүдэд тооллогын хураангуй тайлан, брошурууд тараалаа.
Дэлгэрэнгүй

2019 оны Аж үйлдвэр, барилгын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 08 цаг 47 минут
Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2019 онд /оны үнээр/ нийт 10445.5 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 12.0 хувиар буюу 515.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Дээрх өсөлтөнд уул уурхай олборлох аж үйлдвэр 26.3 хувиар, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж үйлдвэрлэл 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 2019 оны байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 43.6 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж, 44.1 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 12.3 хувийг боловсруулах аж үйлдвэр тус тус эзэлж байна. Үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг сүүлийн 3 жилээр харууллаа. Зураг.2-т Аж үйлдвэрийн салбарын сүүлийн 3 жилийн бүтцийн өөрчлөлтийг дэд салбаруудаар харууллаа. 2019 оны салбарын бүтцийг өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 12 хувь болж 1 пункаар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн үйлдвэрийн салбар 44 хувь болж 4 пунктаар буурсан бол уул уурай олборлох салбар 44 хувь болж өмнөх онтой харьцуулбал 5 пунктаар өссөн байна.
Дэлгэрэнгүй

2019 оны аймгийн Өрх хүн амын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 11 цаг 30 минут
Аймгийн суурин хүн амын тоо 2019 оны жилийн эцсийн байдлаар 46437 болж, өмнөх оноос 383 хүнээр буюу 0.82 хувиар буурсан байна. Энэ нь Монгол улсын суурин хүн амын 1.4 хувийг эзэлж байна. Суурин хүн амын тоонд өөр аймаг, нийслэл болон гадаадад 6-аас дээш сараар амьдарч байгаа иргэдийг оруулж тооцоогүй бөгөөд тухайн аймгаас гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэд 418 байна.Суурин хүн амын 49.6 хувийг эмэгтэйчүүд, 50.4 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлж байна. Аймгийн хүн амын тооны өсөлтийн коэффицентийг 2001 оноос хойш харуулбал 2002-2014 онуудад аймгийн хүн ам 3.6-0.1 хувиар буурч, 2014-2018 онууд 0.9-1.9 хувиар өсч, 2019 онд -0,8 буюу буурсан үзүүлэлттэй байна.Хүн амын тоог сумдаар авч үзвэл Дэлгэрхангай сум өмнөх онтой ижил түвшинд, Дэрэн сум 0.6 хувиар өссөн бол бусад бүх сумдын хүм ам өмнөх онтой харьцуулбал 0.1-3.9 хувиар буурсан байна. Аймгийн нийт хүн амын 33.8 хувь буюу 15716 нь Сайнцагаан суманд, 12.5 хувь буюу 5806 хүн Эрдэнэдалай суманд, 6.1 хувь буюу 2812 нь Адаацаг суманд амьдарч байна. Суурин хүн амыг байршилаар нь авч үзвэл аймгийн төвд 12379 хүн буюу 26.7 хувь, сумын төвд 8473 хүн буюу 18.2 хувь, хөдөөд 25585 хүн буюу 55.1 хувь нь суурьшиж байна.
Дэлгэрэнгүй

2019 оны Хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 26. 09 цаг 26 минут
Дундговь аймгийн хувьд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн ам 46437 болж өмнөх оноос 0.82 хувиар буюу 383 хүнээр буурсан байна. Ажиллах хүчний түүвэр судалгааны дүнгээр аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны хүн ам буюу 15 болон түүнээс дээс насны хүн амын тоо 31001 болж өнгөрсөн оны мөн үеэс 0.54 хувиар буюу 165 хүнээр өссөн байна. Үүнээс үзэхэд хүн амын тоо буурсан ч хөдөлмөрийн насны хүн өссөн үзүүлэлттэй байна. Эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч нь нийт ажиллагчид болон ажилгүй иргэдийн дүнгээр тодорхойлогдоно. 2019 оны эцсийн байдлаар эдийн засгийн идэвхтэй хүн 23187 болж өмнөх оноос 5.54 хувиар буурсан байна. Энэ нь нийт хүн амын 49.9 хувийг бүрдүүлж өмнөх оноос 2.5 хувиар буурсан байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 5 дугаар сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 11. 08 цаг 19 минут
ХХҮГазрын 2020 оны 5 сарын мэдээгээр нийт 208 хүн ажлын байранд зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 68 хүнээр өссөн байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд ХАА, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 13.9 хувь, боловсруулах үйлдвэрт 0.5 хувь, цахилгаан эрчим хүч, хий, уур агааржуулалт 0.5 хувь, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 8.2 хувь, боловсролын салбарт 6.3 хувь, үйлчилгээний бусад салбарт 48.6 хувь, хүний эрүүл мэнд нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 2.9 хувь, төрийн удирдлага ба батлах хамгаалах үйл ажиллагааны салбарт 14.9 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт 0.5 хувь, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт 2.4 хувь, санхүү болон даатгалын үйл ажиллагааны салбарт 0.5 хувь, бөөний ба жижиглэнгийн худалдааны салбарт 1.0 хувь нь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 118 нь буюу 56.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Дэлгэрэнгүй

ХАГАС ЖИЛИЙН МАЛ ТООЛЛОГЫН ХЯНАЛТААР СУМДАД АЖИЛЛАЛАА.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 29. 09 цаг 44 минут
2020 оны Хагас жилийн мал тооллого болон Хөдөө аж ахуйн түүвэр судалгааны хяналтын ажлаар 5 хэсэг гарч 5-р сарын 26-аас 29-ний хооронд Өлзийт, Гурвансайхан, Хулд, Луус, Дэлгэрцогт, Дэрэн, Говь- Угтаал, Эрдэнэдалай зэрэг нийт 10 суманд ажиллалаа. Мөн "Малчдын аж байдал ба жендэр" туршилтын судалгааг малчин өрхийн эмэгтэйчүүдээс авсан юм.
Дэлгэрэнгүй

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.10.21-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1530
Хонины мах,               кг 6000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

50000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

50000
Бензин, А-80,              литр 1470
Бензин, А-92,              литр 1520
Дизелийн түлш,          литр 2130
Боодолтой өвс        боодол 13000

            



        ЭНД ДАРНА УУ