2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ АГЕНТЛАГУУДЫН ТАЙЛАНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ТАВЬЖ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 25. 04 цаг 27 минут
2020 оны 1 сарын 20-22-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 22 агентлаг Засаг даргын 2019 оны 01 тоот захирамжийг хэрэгжүүлэх тухайн байгууллагын төлөвлөгөөний хэрэгжилт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагуудын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хэрэгжилт, үндсэн чиг үүргийн хүрээнд шинээр санаачилж хэрэгжүүлсэн гурван ажлын тайланг тус тус танилцууллаа.
Дэлгэрэнгүй

2019 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНД ИТГЭЛ ҮЗҮҮЛСЭН "ИТГЭМЖЛЭЛ"-ИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 25. 04 цаг 20 минут
Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэх журам”-ын шаардлагыг хангасан манай Статистикийн хэлтэст Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/60 дугаар тушаалаар 2019 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн “ИТГЭМЖЛЭЛ”-ийг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Төвсанаа гардуулж, гаргасан амжилтаа улам баталгаажуулан ажиллахыг хүслээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн 2020 оны 2 дугаар сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 03 сар 13. 11 цаг 39 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2020 оны 2-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 52.8 хувьтай буюу 1245.4 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 110.2 хувьтай буюу 309.6 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1555.0 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 58.9 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 17280.6 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 90.7 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 2807.4 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 4842.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 138,5 сая төгрөг, хандив тусламжаас 27.3 сая төгрөг, төсвөөс санхүүжих 5985.3 сая төгрөг, аймгаас авсан татаас 2234.7, нийт 17280.6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
Дэлгэрэнгүй

2020 оны 1 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 02 сар 13. 02 цаг 42 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2020 оны 1-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 33 хувьтай буюу 660.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 113.8 хувьтай буюу 118.4 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 814.6 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 38.1 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТҮҮВЭР ТООЛОХ ҮЕ АМЖИЛТТАЙ ДУУСЛАА.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 16. 09 цаг 18 минут
2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллогод нийт өрхийн 90 хувийг Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас татаж тоолсон бөгөөд санамсаргүй түүврээр сонгогдсон 10 хувь буюу 1545 өрхийг тооллогын хугацаандаа 100% тоолж дууслаа. Хамтран ажилласан улсын тооллогын хяналтын комиссын гишүүд, аймаг, сумын тооллогын комисс, түр товчооны гишүүд, багийн түр товчооны гишүүд болон тоологч, шалгагч, жолооч нартаа мөн тооллогод хамрагдаж, иргэний үүргээ биелүүлсэн айл, өрх иргэддээ маш их баярлалаа.
Дэлгэрэнгүй

2019 оны 12 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 01 сар 15. 14 цаг 35 минут
Дундговь аймаг 2019 оны жилийн эцэст 4092.7 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 266.8 мянган толгой буюу 7.0 хувиар өссөн байна. Үүний дотор Тэмээ 39.6 мянган толгой буюу 5.0 хувь, Адуу 15.3 мянган толгой буюу 9.4 хувь, Үхэр 2.0 мянган толгой буюу 2.7 хувь, Хонь 111.4 мянган толгой буюу 6.1 хувь, Ямаа 136.1 мянган толгой буюу 7.9 хувиар мал сүрэг таван төрөл дээрээ өссөн байна.Малын өсөлтийг төрлөөр нь авч үзвэл адуу 9.4 хувь буюу 15.3 мянга, үхэр 2.7 хувь буюу 2.0 мянга, тэмээ 5.0 хувь буюу 2.0 мянга, хонь 6.1 хувь буюу 111.4 мянга, ямаа 7.9 хувь буюу 136.1 мянган толгойгоор тус тус өссөн байна
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 2020 он 01 сар 09. 10 цаг 23 минут
Хүн ам, орон сууцны тооллого 2020 оны 01 сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00:00 цагт цагт эхэллээ. Тус тооллогод Дундговь аймгийн хэмжээнд 69 тоологч, 18 шалгагч ажиллана.Та бүхнийхээ түүхийг бүтээж буй тооллогын ажилд амжилт хүсье. ХҮМҮҮНД ТӨР ЭРХЭМ ТӨРД ХҮМҮҮН ЭРДЭНЭ #ХАОСТ -2020
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ТООЛОГЧ ШАЛГАГЧ НАРЫН СУРГАЛТ

Нийтэлсэн: 2020 он 01 сар 03. 08 цаг 41 минут
Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймгийн мэдээллийг цуглуулах тоологч, шалгагч нарыг сонгон шалгаруулж, сургалтыг 2020 оны 01-р сарын 03-наас 01-р сарын 05-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг Аймгийн орлогч дарга Ж.Мөнхчулуун нээж, Статистикийн хэлтсийн даргаар олон жил ажилласан Д.Тэрбиш дарга туршлагаасаа хуваалцан үнэтэй зөвөлгөө өгч, Аймгийн түр товчооны ажилтнууд хичээлийг зааж, нийт 69 тоологч 18 шалгагч хамрагдаж байна. Бэлтгэгдсэн тоологч нар сонгогдсон айл өрхүүдээр ороход иргэд тоологч нарыг орон гэртээ нэвтрүүлж үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй гэж Хүн ам орон сууцны Улсын тооллогын тухай хуулинд заасан байна.
Дэлгэрэнгүй

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.08.12-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2190
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ