ХАОСТ-ЫН СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 25. 01 цаг 49 минут
Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс иргэдийг ХАӨМС дахь мэдээллээ шинэчлэхийг уриалсан Постер 100ш, Стикер 10,000ш, брошур 1000ш, ил захидал 100 ширхэгийг хэвлэн Төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллага, үүрэн телефоны операторууд зэрэг байгууллагуудаар тарааж, иргэд, өрхийн мэдээллийг шалгуулах ажлыг зохион байгуулж байна.Та бүхэн идэвхтэй хамрагдана уу
Дэлгэрэнгүй

2019 оны мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын хяналтаар ажиллалаа:

Нийтэлсэн: 2019 он 12 сар 25. 01 цаг 46 минут
2019 оны мал тооллогын хяналтаар Аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нараар ахлуулсан 5 хэсэг 15 сумдад 12 сарын 7-12-ны хооронд ажиллалаа . Мал тооллогын хяналтаар ажиллахдаа сумдын мал тооллогын ажилд хяналт тавихаас гадна, ХАОСТ-ын комиссын тооллогын бэлтгэл ажилтай танилцаж,сурталчилгаа, зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар зөвөлгөө өгч, сурталчилгааны материал тарааж ажилласан юм.
Дэлгэрэнгүй

2020 ОНЫ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН БАГИЙН ТҮР ТОВЧООНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2019 он 12 сар 25. 01 цаг 24 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын багийн түр товчооны дарга нар буюу багийн Засаг дарга нарт Хүн амын тооллогын зохион байгуулалт, багийн түр товчооны үүрэг хариуцлагын талаар болон Мал тооллогын шивэлтийн явц, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа. Сургалтанд 15 сумын 68 багийн Засаг даргаас 59 багийн Засаг дарга оролцлоо.
Дэлгэрэнгүй

2019 оны 11 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2019 он 12 сар 12. 07 цаг 20 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2019 оны 11 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 113.7 хувьтай буюу 7045.4 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 110.8 хувьтай буюу 1990.0 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 9035.4 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 113.1 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 40133.2 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 101.8 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 8906.4 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 21205.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 2824.9 сая төгрөг, хандив тусламжаас 150.7 сая төгрөг нийт 33087.9 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөгөө Баянжаргалан, Хулд, Сайхан-Овоо, Сайнцагаан сумд 0.9-46 хувиар буюу 1.1-275.4 сая төгрөгөөр тасалдуулсан бол бусад сумд 3.3-162.8 хувиар буюу 3.1-475.4 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, өрхийн мэдээллийн шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй хамрагдаарай.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 07. 10 цаг 02 минут
Үндэсний статистикийн хорооноос 2020 оны Хүн ам орон сууцны тооллогын хүрээнд Хүн ам өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-г иргэн өөрийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах веб системийг http://registration.nso.mn хаягаар нээн ажиллуулж байгаа билээ. Энэхүү систем нь ДАН системд бүртгэлтэй хэрэглэгчид өөрсдийн өрхийн мэдээллийг бүрэн харах систем юм. Вэб систем нь ХАӨМС-тай шууд холбогдон ажилладаг. Вэбээр иргэн өөрийгөө шалгасан мэдээлэл нь баг хорооны түвшинд хөтөлж ашигладаг ХАӨМС-ийн "Тайлан, хүснэгт"-үүдэд тайлан хэлбэрээр БЗД нар, зохион байгуулагч нарт хүрэх юм. Иргэн та хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж Хүн ам, өрхийн мэдээллийн шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй хамрагдаарай.
Дэлгэрэнгүй

ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ АЯНД МАНАЙ ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 07. 09 цаг 53 минут
НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян 11 сарын 25-аас 12 сарын 10-ны өдрүүдэд үргэлжилж байна. Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хүн амын сан, Монгол Улсын Жендерийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үндэсний болон олон улсын шинжээчид 22 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа аж. Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой бөгөөд жил бүр тодорхой уриан дор дэлхийн 180 гаруй улс орон охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай юм.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 07. 09 цаг 50 минут
Хүн ам, орон сууцны Улсын тооллогын сургалтыг Аймгийн Засаг дарга, тооллогын комиссын дарга О.Бат-Эрдэнэ, Орлогч дарга Ж.Мөнхчулуун нар нээн үг хэлж, төрийн дуулал эгшиглүүлэн ёслол төгөлдөр зохион байгууллаа. Сургалтанд Аймаг, сумдын тооллогын комиссын дарга, гишүүд нийт 80 гаруй хүн хамрагдлаа. Уг сургалтаар Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын хууль, эрх зүйн үндэс, зохион байгуулалт, тооллогын комиссын гишүүдийн үүрэг, хариуцлагын талаар болон Мал тооллогын семинар өгч, БОСТ-ын үр дүнгийн талаар танилцуулав.
Дэлгэрэнгүй

ХАМТАРСАН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ БАГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 07. 09 цаг 46 минут
Дундговь аймагт Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний баг 2019 оны 11 сарын 25-30-ны хооронд ажиллалаа. Үндэсний статистикийн хорооны Дотоод аудит, мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэгээр ахлуулсан тус баг удирдамжийн дагуу Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр сумд болон аймгийн төвд Статистикийн хэлтэс, БСУГ, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр, Музей, Номын сан, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, БТСГазар мөн сургууль, цэцэрлэг зэрэг нийт 30 гаруй байгууллагад ажиллаж, статистик мэдээ, тайлангийн анхан шатны бүртгэл, хөтлөлт үнэн зөв, алдаагүй эсэх, цаг хугацаандаа бүрэн гүйцэд баталгаажсан байдал, байгууллагын албан хаагчдын хувийн хэрэг, албан хэрэг хөтлөлт зэргийг шалгаж, үнэлэн заавар зөвлөмжөөр хангаж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.08.12-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2190
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ