ДУНДГОВЬ АЙМГИЙН 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛИЙГ БЭЛТГЭН ГАРГАЛАА.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 09 цаг 44 минут

 Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2019 онд /оны үнээр/ нийт 10445.5 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 12.0 хувиар буюу 515.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Дээрх өсөлтөнд уул уурхай олборлох аж үйлдвэр 26.3 хувиар,  цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж үйлдвэрлэл 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, өсөлтийн хувийг Зураг.1-д харууллаа. Мөн тухайн онд өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.1 хувиар өссөн байна. 2019 оны байдлаар аж үйлдвэрийнйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 43.6 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж,  44.1 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 12.3 хувийг боловсруулах аж үйлдвэр тус тус эзэлж байна. Үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг сүүлийн 3 жилээр харууллаа. Зураг.2-т  Аж үйлдвэрийн салбарын сүүлийн 3 жилийн бүтцийн өөрчлөлтийг дэд салбаруудаар харууллаа. 2019 оны салбарын бүтцийг өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 12 хувь болж 1 пункаар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн үйлдвэрийн салбар 44 хувь болж 4 пунктаар буурсан бол  уул уурай олборлох салбар 44 хувь болж өмнөх онтой харьцуулбал 5 пунктаар өссөн байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.08.12-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2190
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ