Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 7 дугаар сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 08 сар 11. 07 цаг 53 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2020 оны 7-р сарын байдлаар)

VI. Нийгмийн халамж

2020 оны 7 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 16773 хүнд 4 003.3 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, халамжийг олгосон байна. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчдын 15.5 хувь буюу 2 605  хүн 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүдэд 110.8 сая төгрөг, 5.2 хувь буюу 879 жирэмсэн эмэгтэйчүүдэд 17.2 сая төгрөг , 11.1 хувь буюу 1876 иргэнд нийгмийн халамжийн тэтгэмжийг 946.9 сая төгрөг, 4.6 хувь буюу 788 иргэнд халамжийн тэтгэврийг 1 320.5 сая төгрөг, 26,7 хувь буюу 4493 иргэнд алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг 603.0 сая төгрөг, 15.5 хувь буюу  2611 нь насны хишигт 454.0 сая төгрөг, 18,4 хувь 3051 иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 327.9 сая төгрөгийг зарцуулжээ.

VII. Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны 7 сарын байдлаар 19 337.2 сая төгрөг, зарлага 19 929.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого  1 912.3 сая төгрөгөөр буюу 10.9 хувиар, зарлага 2 966.1  сая төгрөг буюу 17.5 хувиар тус тус өсчээ.

Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2020 оны 7 сарын байдлаар 9836 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 2107 хүн буюу 21.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3874 хүн буюу 39.3 хувь нь төсөвт байгууллагаас, 3855 хүн буюу 39.1 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсөвт байгууллагын даатгуулагч өсч, аж ахуй нэгж байгууллага даатгуулагч, сайн дурын даатгуулагч буурсан байна.

  Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2020 оны 7 сарын байдлаар 19 926.8 сая төг болж, үүний 84.4 хувийг өндөр настны, 9.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 2.7 хувийг тэжээгчээ алдсаны, 3.1 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна. 

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.09.22-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1460
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2130
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ