Өрхөд суурилсан түүвэр судалгааны Говийн бүсийн сургалт боллоо

Нийтэлсэн: 2020 он 08 сар 20. 04 цаг 26 минут

Улсын хэмжээнд тогтмол явагдаж буй томоохон судалгаа болох Ажиллах хүч, Өрхийн нийгэм, эдийн засаг болон Хөдөлмөрийн дутуу ашиглалтын судалгаануудын судлаачдын Говийн бүсийн сургалт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газар Говийн хүрхрээ жуулчны баазад 2020 оны 8 сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр,Төв аймгуудын судалгааны баг хамрагдлаа.
Сургалтыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан орон нутагт бүсчилсэн хэлбэрээр цөөн тооны хүнийг хамруулан, зохион байгуулсан бөгөөд сургалтанд оролцогчдын зүгээс уг сургалтыг зохион байгуулснаар өрхөд суурилсан судалгааны түүврийн бус алдааг багасгах, судлаачдыг нэг ойлголтоор хангахад чухал, цаг үеэ олсон ажил боллоо гэж үнэлсэн юм.

Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.09.22-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1460
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2130
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ