Нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 27. 09 цаг 19 минут

Тус хэлтсээс Дэлхийн Статистикийн өдөр болон Монгол Улсын Статистикийн өдрийг тохиолдуулан Статистикийн салбарын хууль эрх зүй, арга аргачлал, үйл ажиллагааны талаар олон нийтэд таниулах, Статистик мэдээ мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой нээлттэй мэдээллийн өдөрлөгийг МСҮТ-тэй хамтран 2020 оны 10 сарын 26-нд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр МСҮТ-ийн багш, ажилчид, оюутнуудад Статистикийн байгууллага, хэлтсийн үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ ХАӨМСангийн мэдээллийг шалгах, Сонирхолтой статистик мэдээ, мэдээллээр үйлчилж, брошур инфографик тараалаа. Мөн МСҮТ-ийн 80 гаруй оюутнуудад "Статистикийн боловсрол" хичээлийг зааж, 20-иод багш ажилчдад Статистикийн мэдээ, мэдээлэл өглөө. Өдөрлөгийн үеэр оролцогчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон багш оюутнуудад гарын бэлэг гардууллаа. Хамтран ажилласан Ю.Цолмон захиралтай МСҮТ-ийн хамт олонд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.12.02-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1530
Хонины мах,               кг 6000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 2530
Цагаан будаа,             кг

2580

Шингэн сүү./үхэр/          л 3500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1480
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2130
Боодолтой өвс        боодол 13500

            



        ЭНД ДАРНА УУ