АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Нийтэлсэн: 2021 он 02 сар 10. 08 цаг 00 минут

I. Ажлын байрны зуучлал

ХХҮГазрын 2021 оны 1 сарын мэдээгээр нийт 18 хүн ажлын байранд зуучлагдсан  нь өмнөх оны мөн үеэс 55 хүнээр буурсан байна.  Ажлын байранд зуучлагдсан иргэдийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд ХАА, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 66.7 хувь, төрийн удирдлага ба батлах хамгаалах үйл ажиллагааны салбарт 5.6 хувь, Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 11.1 хувь, боловсролын салбарт 5.6 хувь, үйлчилгээний бусад салбарт 11.1 хувь нь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 7 нь буюу 38.8 хувь нь  эмэгтэйчүүд байна.

II.Бүртгэлтэй ажилгүйчүүд

2021 оны 1 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй, ажил  хайж байгаа  540  хүн бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 3.0 хувиар өссөн байна. Нийт ажилгүйчүүдийн 46.5 хувь буюу 251 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 167 ажил хайгч иргэн  ногдож байхад Хулд 336, Говь-Угтаал 488, Дэлгэрхангай 215, Цагаандэлгэр 221,Баянжаргалан 186, Өндөршил 185 байгаа нь аймгийн дунджаас  дээгүүр байна.

III. Нийгмийн халамж

2021 оны 1 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 3649 хүнд 374.6 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, халамжийг олгосон байна. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчдын 19.5 хувь буюу 711 иргэнд халамжийн тэтгэврийг 208.5 сая төгрөг, 30.1 хувь буюу 1099 иргэнд нийгмийн халамжийн тэтгэмжийг  128.4 сая төгрөг, 49.2 хувь буюу  1797 иргэний хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 35,2 сая төгрөгийг зарцуулжээ.Дэлгэрэнгүй 


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2021.02.24-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1550
Хонины мах,               кг 8000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 2500
Цагаан будаа,             кг

2580

Шингэн сүү./үхэр/          л 3500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1500
Бензин, А-92,              литр 1560
Дизелийн түлш,          литр 2230
Боодолтой өвс        боодол 14000

            



        ЭНД ДАРНА УУ